Түүний нөхрийн найз болох хоёр Солонгосын нэг нь 36-тай, нөгөө нь 61-тэй. Тэдний хувьд амьдрал нь жиrдэрсэн, өөрөөр хэлбэл амьдралынхаа баталrааг бий болгоод одоо эхнэр авч сайхан амьдрахаар шийдсэн гэнэ. 36-тай солонгос эр, архu тааруулж хэрэглэдэг, тамхu татдаrrүй бөгөөд монгол эмэrтэйтэй гэрлэхээр шийджээ.
Учир Түүнд монгол бүсгүйчүүд их халамжтай, ажилсаг санагддаг гэнэ. Солонгос бүсгүйчүүд ямар вэ? гэхэд ажил муутай, эд мөнгөний шуналтай гэсэн бөгөөд тэрээр өөрийгөө ойлгож, халамжилж чадах ухаалаг, ажилсаг, нүдэнд дулаахан 25-аас дээш насны монгол бүсгүйг хайж байгаа гэнэ.
Түүний хувьд айлын бага хүү, нэг эгч, нэг ахтай. Тэд нар нь тусдаа гарсан учир аав, ээжтэйгээ гурвуулаа амьдардаг, ирээдүйдээ дэлгүүр нээх юмуу хувиараа ямар нэгэн биз¬нес эрхлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Түүнээс “Солонгос эрчүүд монгол бүсгүйтэй зуучлуулж суугаад, очсон хойно нь янз бүрээр дарамтлах зүйл их гардаг гэсэн. Тэр битгий хэл бэлгийн гаж донтой, эсвэл бэлгийн сулралтай хүмүүс байдаг гэж дуулсан? гэж асуухад “Миний хувьд бие эрүүл.
Ямар нэгэн гаж буруу зуршил байхгүй. Бүх юм хууль номын дагуу байх учраас тийм зүйл гарахгүй” гэлээ. Түүнтэй уулзахаар очсон бүсгүй 25-тай бөгөөд амьдралын хувьд хүнд хэцүү. Группт байдаг аав болон нэг эрэгтэй дүүгийнхээ хамт амьдардаг. Ээжийн оронд ээж болж дүүгээ болон аавыгаа асрах үүрэг түүнд оногдсон байна.
Тусалж дэмжээд байх ах дүүгүй тэрбээр хар бор ажил хийж аав, дүү хоёртоо хоногийн хоол залгуулдаг ч авдаг цалин нь амьдралд нь хаана нь ч хүрдэггүй аж. Тиймээс ганц дүүгээ ядаж нэг сургуулийн бараа харуулчих юмсан гэсэн санаа өвөрлөн явдаг тэрбээр Солонгос явж ажил хийхийг боддог.
Гэсэн ч хоногийн хоолоо яая даа гэж байгаа түүнд энэ нь мөрөөдөл гэнэ. Юутай ч монетон гинжээр бэлэг авсан бүсгүйн хувьд харийн хүнийг сонгох нь тодорхой болсон бололтой. Ядуу тарчиг гэр бүлийнхээ амьдралыг өөдлөхийн төлөө биеэ золиосолж буй бүсгүйн заяа хөөрхий.
Энд өгүүлэгдэж буй охид бүсгүйчүүдийг буруутгах аргагүй. Тэдэн дунд үнэхээр амьдралын ядуу тарчиг байдлаас аав, ээж ахан дүүгээ тэжээхийн тулд өөрийнхөө биеийг золиосолж буй нь ч байдаг бол мөнгөний шуналдаа хөтлөгдөн халаас зузаантай харийн хүнийг сонгох нэг нь ч бий.
Бас Монгол эрчүүдийн мунхаглалаас болж сайхан монгол охид харийн газрыг зорин одож байна.
Гадаадын иргэнтэй зуучлуулах маягаар гэрлэсэн эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар хохирсон тухай мэдээлэл гарсаар байгаа нь харийн хүнтэй л суувал дардан сайхан амьдарна гэсэн бодолдоо хөтлөгдсөн охид бүсгүйчүүдийн чихний дэргэдүүр дэмий өнгөрөөгүй биз ээ.