• Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
XAЙРТАЙ XYНДЭЭ CЭТГЭЛЭЭ ИЛЧИЛЖ ЧАДAXГҮЙ ЯBCААР БAЙTAЛ TЭР МИHЬ ЭXHЭР XYYXЭДТЭЙ БОЛOOД AЗ ЖAPГAЛТАЙ…

XAЙРТАЙ XYНДЭЭ CЭТГЭЛЭЭ ИЛЧИЛЖ ЧАДAXГҮЙ ЯBCААР БAЙTAЛ TЭР МИHЬ ЭXHЭР XYYXЭДТЭЙ БОЛOOД AЗ ЖAPГAЛТАЙ…

Сайна уу. Миний бичих гэж байгаа миний түүх их инээдтэй. Би 8-р анги төгсөх жилээ нэгэн хөвгүүнд сайн болсон юм. Түүнээс хойш 8 жил өнгөрч дээ.

Урт хугацаа. хамгийн инээдтэй нь би түүний нэрийг бүтнээр нь мэдэхгүй. Хэд хэдэн удаа юм ярилцах боломж гарч байсан ч миний хэл та таж, хөл хөшиж, ухаан бодол замхарах мэт таг болчихдог байсан юм.

Тэгэж байгаад 10 жилээ төгсөөд сургуульдаа явах ажил гарлаа. Түүнийг бодож байж хамаг байдгаараа хичээж байж МУИС-д орлоо. Гэхдээ хажуугаар нь өөрийгөө бодоогүй гэвэл ху длаа шүү.

МУИС-т орж байгаад сайн гэдгээ хэлнэ гэж боддог байлаа. Гэтэл цагаа тулхаар бас л чадсангүй.

Тэгхээр нь хүлээж байгаад сургуулиа амжилттай төгсөөд гоё ажил хийгээд, сайхан бүсгүй болоод сэтгэлээ элчилнээ гэж бодоод бас л хичээл номондоо хамаг л анхаарлаа хандуулан байж төгслөө.

Бас л чадсангүй. Одоо хүссэн ажлаа хийж байгаа. Амжилттай ч яваа. Гэсэн ч хэлж, элчилж чадаагүй л явна. Хамгийн гол нь би түүнийг танихгүй байж бүхэл бүтэн 8 жил сэтгэлдээ хадгалаж, бодож өнгөрөөлөө.

Энэ хугацаанд бас зүгээр байгаагүй ээ. Хэд хэдэн сайхан залуутай болзож уулзаж, дотносох гэж хичээж явсан. Гэхдээ нэг л бүтэмжгүй байсан. Сүүлд бодоод байхад надаас болж са лцгаасан байна.

Аан бас утасных нь дугаарыг 2019 онд олж авсан юм. Тэгээд хааяа за лгадаг. Харин юу ч дуугарч чадалгүй тасалчихдаг юм. Хамгийн гол нь тэр хүн эхнэртэй болчихсон хөөрхөн хүүхдүүдээ дагуулаад явж байгаа байхдаа гэсэн бодол сүүлийн үед бодогдох болсон.

Нэгэнт хэлж ярьж зү рхлэхгүй байгаа юм чинь одоо яалтай ч билээ. Харин миний амьдрал нэгэн хэвийн ажил гэр гэсэн маршруттай болжээ. Гэртээ ирэхээр хэнч угтахгүй нэг л уйт гартай.

Би ганцаараа амьдарч биеэ даасан нэгэн болон хувирч хэн нэгнийг өөрийн амьдралдаа оруулахыг хүсэхгүй нэгэн болж хувирч байх шиг. Би ийм амьдралыг хүсэхгүй байна. Одоо яах вэ? Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *