Сайн байцгаана үү? Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргье. Би дотроо бодож ша налдаг зүйлээ та бүхэнтэй хуваалцаж, зөвлөгөө авах гэсэн юмаа. Миний найз залуу бид хоёр гадаадад ажиллаж амьдарч байгаа одоо удахгүй нутаг бүцах санаатай байна.
Би 25 настай, миний найз залүү надаас 5 насаар ах. Миний найз залуу эхнэрээсээ надтай нийлэхээсээ өмнө са_лсан байсан боловч гадаадад байснаас болоод гэ_рлэлтээ цу_цлуулж одоо болтол чадаагүй.
Нэг ёсондоо хууль ёсны гэр бүлийн баталгаатай хэвээрэй. Надад энэ нь сонин санагдаад, хамт байхад хэцүү байнаа гэхэд сэтгэл зү_рх байхгүй бол хичнээн гэр бүлийн батлах байгаад хэрэггүйшдээ гэдэг.
Бас найз залуу маань хуучин эхнэрээсээ нэг хүүхэдтэй. Гол нь эхнэр нь анх миний найз залууг мөнгөгүй, боломжгүй залуу гээд хаяад явсан мөртлөө дараа нь бид хоёрыг нийлснийг сонсоод у_у_рлаад, ха_рамссан ч юмуу буцаж нөхөртэйгээ нийлэхийг хүсэж байна гэсэн.
Би найз залуутайгаа жил гаран хамт байгаа, үнэхээр халамжтай сайн залүү, бид хоёр бие биедээ үнэхээр хайртай. Бид хоёр энд хүний нутагт чадах ядахаараа хамт зү_тгэж хүнээс дээр гардаггүй юмаа гэхэд давгүй л амьдрахаар боломжтой болсон.
Найз залуу маань хүүдээ ч гэсэн их хайртай, бүхнээ хүүдээ зориулдаг. Надад ч гэсэн хүүхэдтэй байгаа нь ямар нэг байдлаар нөлөөлдөггүй, хэрвээ хүүтэй нь хамт байна гэвэл надад татгалзах юм үнэхээр байхгүй.
Ирэх жилээс монгол руугаа буцахад гоё байгаач, миний дотор найз залуугийн маань хуучин эхнэр нь яах бол, тэр хууль ёсны са_лалт энэ тэр нь ямар байдлаар дуусах бол гэхээс санаа зо_вж байна.
Нэг бодлын яршиг эхнэр хүүхэдтэй хүнтэй ингэж а_й_н барин байж байснаас болидог ч юм билүү гэж бодохын. Найз залуу маань болохоор, хэрвээ би са_лаад явлаа гэхэд ямарч байсан хуучин эхнэртэйгээ нийлэхгүй ээ, тэгж байгаад мэдээж өөр хэн нэгэн сэтгэлээ зориулах бүсгүй таарах байлгүйдээ гэдэг.
Үнэндээ найз залуу маань хуучин эхнэртээ үнэн голоосоо го_мдсон ч юмүү, одоо тэр хүнд зориулах сэтгэл зү_рх байхгүй л гээд байдгийн.
Хэрвээ миний найз залуу хүүгээ бодоод ээжтэй нь буцаад нийлнээ гэвэл би зайгаа тавиж өгч чаднаа. Харин хайргүй хүнтэйгээ ахиж хамт амьдрахгүй гэвэл би найз залуугаа яасан ч орхихгүй ээ.
Харин насан туршдаа хуучин эхнэртэй нь ямар нэг байдлаар холбоотой байх болж байх шиг байна. Хуучин эхнэр нь мэдээж надаас эгч хүүхэн, тэгээд над дээр ирээд нөхрөөс минь хо_лд гэвэл би яанаа.
Хэ_рүүл уруул, ха_раал дунд амьдармааргүй байдаг. Ийм юм тохиолдож байсан хүн байвал санал бодлоо солилцоорой гэж гуйж байна. Тэр хүнтэй яаж харьцвал таарах вэ? Баярлалаа.