Skip to content
ЭНД ДАРААД УНШААРАЙ

40 МЯНГАТЫН АТАМАН ХVVХНVVДИЙН ТУХАЙ АМ ДАМЖСАН ТVVХ… ДАРААД УНШААРАЙ

Posted on 10/23/2022 By kodman No Comments on 40 МЯНГАТЫН АТАМАН ХVVХНVVДИЙН ТУХАЙ АМ ДАМЖСАН ТVVХ… ДАРААД УНШААРАЙ
зөвлөгөө

Дээхэн үед атаман эр гэж сонсож байснаас атаман хүүхэн гэж сонсож байгаагүй байх.

80-аад оны дунд үеэс 40 50 мянгат буюу атаман гэдэг эрс ихээр тодрон гарсан энэхүү дүүргээс бас атаман хүүхнүүд хэд хэд тодрон гарч байжээ. Жишээлбэл, Ямбатны ягааны Нараа гэгч хүүхэн бол 40 50 мянгатын анхны атаман хүүхэн гэхэд болно. Түүний араас *Түнтүүш* хочтой Энхцэцэг, Хар Цолмон, Болдмаа, Эва Тунгаа гэх хэдхэн л атаман хүүхэн тодрон гарсан юм.

Энхцэцэг нь 2-р 40 мянгатын 37-р байранд бага насаа дэндүү цоглог өнгөрөөсөн гэхэд болно. Багасаа л банди нартай нийлж найзалж үерхсэн болоод ч тэр үү их хөдөлгөөнтэй дүрсгүй охин байжээ, Түнтүүш Энхцэцэгийн байранд алдарт *Ногоон* Чойлон, Мөөжиг буюу Халтарын Мөнхтайван, Түвдэндоржийн Мангар Дагвачимэд нарын атаманууд байсан юм.

Тэдний түрүү үеийнх гэвэл *Ногоон* Цэсэнжав гэдэг том атаман байсан юм. Багасаа л олон атаман ах нарыг дагаж найзалж яваад л сүүлдээ өөрөө атаман хүүхэн гэгдэх болжээ. Тэр үеийн олон атаман эрчүүд мэдээж олон л хүүхэн шуухантай найзалж нөхөрлөж наймаанд хамт явдаг тийм л үе байж.

Түнтүүш Энхцэцэг атамануудтай улс төрчид, бизнесменүүд, урлагийнхан, цагдаахийнхан, тэрч байтугай эрүүгийнхэнтэй хүртэл найзалж нөхөрлөж үерхдэг хээ шаагүй нэгэн байсан болохоор сайн муу янз бүрийн л нэр зүүж явсан юм. Зарим мэдэхгүй хүмүүс түүнийг атамануудын өвөр дамжсан хөл хөнгөн хүүхэн гэх зэргээр янз бүрийн л юм ярина.

Ямар сайндаа л *Ака* Төмөрбаатарын ах Мягмардаваа, Дамбын Хишгээ хоёр Түнтүүш Энхцэцэгийг өмөөрөөд *Чамайг атамануудын хүүхэн гэж ярьж байна* гээд нэг нөхрийг түүний нүдэн дээр зодож цустай нь хутгаж байсан гэдэг.

Түнтүүш Энхцэцэг нь жинхэнэ атаманууд болох Дашийн Мундаа, Лувсандоржийн Итгэл, Бужгар Чука, Цоодолын Болд гээд өөрөөсөө ах хүмүүстэй найзалж нөхөрлөдөг байжээ. Энхцэцэгт Түнтүүш гэдэг хочийг нь 77-гийн Мөнхтөр гэх атаман эр өгсөн гэдэг.

Түнтүүш гэдэг хочийг зүгээр нэг авчихаагүй. Бас жаахан хөдөлгөөнтэй атаман байсан болохоор л авсан гэдэг. Мөн 40 мянгатаас *Хогийн* Цогзолмаа гэдэг атаман хүүхэн тодорсон гэж хүмүүс ярьдаг. Яг үнэндээ Цогзолмаа атаман биш юм.

Ерөөсөө л наймаачин ухаантай сэргэлэн хүүхэн байжээ. Тэрээр би яаж энэ хүмүүс шиг жинс өмсөх вэ, яавал тэднээс дутуугүй явах вэ гэдгийг л бодчихсон хүүхэн байж. Мөн л нэртэй атамануудтай найзалж нөхөрлөж яваад л атаман гэгдэх болж.

Мөн 120 мянгатаас Ариунзул гэх бас л хөдөлгөөнтэй атаман хүүхэн тодорсон гэдэг. Мөн Хар Цолмон гэх эрэгтэй хүнийг ч барьж аваад зодчихдог лут хүүхэн байсан гэдэг. Хар Цолмон нь хүүхэд байхдаа *Улаан бүч* хамтлагт дуулдаг байсан гэдэг.

Гэвч жаахан хөдөлгөөнтэй дэггүй байсан болохоор урлагаар яваагүй юмсанж. Хар Цолмон Түнтүүш Энхцэцэгтэй нийлэн нэг хэсэгтээ л 40 50 мянгатад бужигнуулж байсан гэдэг. Мөн Наба Саба гэх хоёр хүүхэн байжээ.

Тэднийг атаман гэх нь хаашаа юм. Хөдөлгөөнтэй сэргэлэн атамануудтай үерхдэг тэднийг өөрсөд рүүгээ хуйлруулж чаддаг тийм л хүүхнүүд байж.

Post navigation

❮ Previous Post: НАМАЙГ ДЭЛГVVР ОРСОН ХОЙГУУР ХАМГИЙН САЙН НАЙЗ МААНЬ НӨХӨРТЭЙ МИНЬ ХОЁУЛАХНАА VЛДЭЭД ОРООД ИРТЭЛ…
Next Post: YPИЙH ШИHГЭH ЯAГAAД MУУXAЙ ГЭЖ? MУУXAЙ ГЭЖ БОДДОГ ЭCBЭЛ ЖИГШДЭГ XYМYYC ЗААВАЛ ДAPAAД УHШAAPAЙ ❯

You may also like

зөвлөгөө
БУРXAH HAMАЙГ HӨXPӨӨCӨӨ CAЛ ГЭЖ ЭНЭ ХYНИЙГ ТҮР ЗУУР ЯВУУЛСАН ЮМ БОЛОВ УУ?
10/30/2022
зөвлөгөө
Тэр тонгойсноо чихэнд минь хошуугаа нааж тун эелдэг хоолойгоор “Хoнгор минь, бүх зүйл зүгээр үү?” гэж асууж байна. Би түүн рүү эргэж хараад түүнийг ямар сайхан залуу болохыг анзаарав. Түүний уруул миний урyyланд тун ойрхон байсан тул бид үнcэлцэж эхлэв. Энэ мөчийг үрrээчих вий гэсэн шиг эхлээд тун зориг муутайхан байснаа дараа нь эргэн тойрноо ч анзаарахаа больж бүр озoлцoж эхлэв. Тэр миний чангахан өrзrийг нэг чанга, нэг зөөлхөн бaзaлна. Заримдаа миний тийм жижиг биш xөxийг тэмтpэнэ.
02/09/2023
зөвлөгөө
Энэ дасгалуудын ачаар гуяараа 7 см хасаж…
01/23/2021
зөвлөгөө
3-лаа Нэг Шал Сoгтож Байгаад Буудалд Балай Авъя Гэж Бодоод.. ТЭГТЭЛ НӨГӨӨХ НЬ… ДАРААД УНШААРАЙ
11/19/2022

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

ХАЙХ ҮГЭЭ БИЧНЭ ҮҮ

Copyright © 2023 ХАТАНГОО

Theme: Oceanly News Dark by ScriptsTown