Хэдэн жилийн өмнө эхнэрээсээ салчихвал яах вэ гэж пост бичээд та нөхдөөрөө амаа алгадуулаад больж билээ. Одоо өнөөдрийн байдлаа харин бичмээр уудлах үнэхээр хэрэгтэй байна.
Би боломжийн мэргэжилтэй, ажилтай яахав унаж босоод л яваа энгийн, урлагийн талдаа ажил хийдэг хүн. 30 нас ч зооглочихлоо. Эхнэртэйгээ ханилаад таван жил, хүүтэй болоод гурван жил гаран хугацаа өнгөрлөө.
Гэрээсээ гараад хоёр сар гаран болжээ. Яасан бэ гэхээр карантин энээ тэрээ гээд ажил бүтэлгүйтээд гэртээ хэсэг байх зуур, эхнэр ажилд орохоор шийдвэр гаргасан юм.
Би ч унхиагүй байсан хүн хүссэн ажлаа хийгээрэй гэсэн боловч мань хүн явж явж цагдаагийн албан хаагч болчихов оо. Ингээд л бүх зүйл өөрчлөгдөх эхлэл тавигдсан. Эхнэр ч ажилд орлоо.
Би ч хичээсээр элдэв бусыг хөөцөлдсөөр, тэр ч ажилласаар, надаас улам холдсоор. Нэг л мэдэхэд гэгээн цагаан өдрөөр ээж маань гэрт ирсэн байхад өөр нэгэн эр хаалга тогшдог болов оо.
Уулзах гэсэн юм, цаг хүлээлээ гэсэн мессеж утсанд нь ирсэн байв. Эхлээд би уурласан ч уужуу хандаж өөрийг нь сэрээгээд хүн дуудаж байна гээд орцонд гаргаж ч уулзуулж байлаа. Энэ мэтчилэн итгэл алдарсаар мань хүний зан характер ч өөрчлөгдсөөр.
Заримдаа 24 цагаар ээлжинд гараад ирэхдээ миний ББСБ дээр байдаг зовж угаадаг машиныг минь тамхи пивоны лааз болгочихсон, хээв нэг дүрэмт хувцастайгаа ирээд л унтдаг боллоо.
Би гомдох тэвчихийн хязгаарыг бараадсаар. Нэг удаа бүр машин авч яваад амралтанд утсаа унтрааж аваад хоногоор яваад ирдэг боллоо. Би тэвчсээр л, хүүгээ бодсоор л. Өөртөө бурууг өгсөөр л.
Өдийг хүртэл нь би ч тэвчихээ больж ажлаа солиод арай гайгүй цалинтай ажилд ороод хуучны харилцаагаа сэргээх гэж их ч оролдсон. Хадмууд тусдаа байдаг ч жаахан үл ойлголцол гарахад шууд л надруу чичлэнэ.
Ингээд харилцаа хөндийрсөөр эхнэр маань өөрчлөгдсөөр сав л хийвэл намайг зaйл гэж хөөж тууна. Амралтын өдөр болоод гэр бүлээрээ хамтдаа өнгөрөөх ойлголт байхгүй.
Худлаа яриад ч юм уу алга болно. Нэг удаа мөн л уучихсан нэг найзтайгаа ирлээ, би ч бүдүүн зүрх гаргаад чадан ядан нүүрлүү нь алгадаад авлаа. Буцаагаад намайг алгадаж дуу нь өндөрсөөд дopoмжилж гарлаа.
Би ч эмэгтэй хүнийг зoдож нүдэлтэй нь биш гээд шууд болиод урьдын адил хөөгдөж, машиндаа хонох энүүхэнд. Өмнө нь намайг өчнөөн алгадаж байсан. Ингээд бид хөндийрсөөр мань хүн буруу сэхсээр товчхондоо өөр хүнтэй болсон л гэж таамаглаж байна.
Ингэж явсаар дахин нэг өдөр муудалцахад би тэсгэл алдаж гэрээсээ яваад хоёр сар гаран хугацааг өнгөрөөж байна. Хүүгийнхээ төрсөн өдрөөр ч хамт байж чадсангүй. Өнгөрсөн жил мөн хөөгдөж хамт байж чадаагүй ээ.
Шинэ жилээр ч бас хүүтэйгээ байж чадсангүй. Явсан хугацаандаа идэшний тал үхэртэй очоод хүүтэйгээ нэг хоночихоё гэтэл үгүй гэлээ. Шинэ жилийн өмнөх өдөр мөн торт, бэлэг аваад хүүтэйгээ уулзах гэтэл хажуу айлд байгаа гэсэн хэрнээ хаалгаа тайлахгүй элдвийг зохион гүрийлээ.
Би ч уур хүрээд эвдчих шахан байж орцонд хүүтэйгээ тавхан минут хэрүүл дунд өвөр дээрээ тэвэрч амжсан юм даа. Бэлгийг чинь авахгүй, өгсөн махыг чинь хаячихсан гэсэн үгс надад нэгийг хэлээд байх шиг.
Үүнийг доголон нулимстай л бичиж сууна даа. Амьдрал гэдэг чинь тоглоом биш юм байна. Би анх суухдаа олон сайхан охидыг золин байж түүнийг өрөвдсөндөө ч гэх юм уу суучихсан юм.
Анх түрээсийн байранд амьдардаг, ээж нь салаад явчихсан аав нь аpxинд орчихсон хэцүү охин байж билээ. Хаяж чадахгүй байсаар л өдийг хүрсэндээ. Харин би хэн бэ гэж үү?
Би сайхан мэргэжилтэй бие хаа нуруу туруутай, аав ээжийн элэг бүтэн хайранд өссөн айлын том хүү, гүндүүгүй л эр хүн гэж өөрийгөө боддог. Миний хувьд гадуур дотуур гарах, ууж идэх асуудал ажлын шаардлагаар л маш цөөхөн гардаг.
Гэхдээ ямар ч тохиолдолд гэртээ ирээд л хонодог. Яахав бид саллаа гэхэд би хожиж болох ч хүүгээ л их санах юмдаа. Одоо би яг яах ёстой юм бол. Өөрчлөгдөхийг нь хангалттай л хүлээлээ.
Хөөгдөж туугдсан, урваж шарвасан ийм хахир хүйтэн сэтгэлтэй тэгээд цагдаад өөр эрчүүд дунд байх дуртай ийм хүнтэй би ирээдүйг барж чадах болов уу. Илүү халамжтай, илүү романтик, амттай амьдрахыг л хүсдэг хүн.