Skip to content
ЭНД ДАРААД УНШААРАЙ

ЭЭЖ МИНЬ ӨӨР ХҮН ДАГАЖ ЯВААД БҮДҮҮН БААРАГ ААВТАЙГАА ҮЛДЭЖ БИЛЭЭ…

Posted on 01/25/2023 By kodman No Comments on ЭЭЖ МИНЬ ӨӨР ХҮН ДАГАЖ ЯВААД БҮДҮҮН БААРАГ ААВТАЙГАА ҮЛДЭЖ БИЛЭЭ…
сонин хачин

Намайг дөнгөж нэгдүгээр ангид орох жил ээж маань өөр хүн дагаж аав бид хоёрыг орхин явав.

Аав ээж хоёр маань салсан гэсэн үг л дээ. Бага байсан болохоор учрыг нь ойлголгүй гараа даллан ээжийгээ гаргаж өгсөн юм даг. Бүдүүн баараг аавтайгаа амьдралын нугачааг давах хувь заяандаа эвлэрхээс өөр аргагүй жаахан байлаа. Ээж минь байхгүй болохоор гэрийн ажил хоол унд гээд бүгдийг аав минь чадлаар хийж байжээ.

Нэг ёсондоо аавынхаа хийсэн хоолоор би өдий зэрэгтэй хүн шиг хүн болсон гэсэн үг. Хүний дурсамж гэж үргэлж л алдаа бас гэ мшил y yчлал байдаг хойно. Юу вэ гэхээр өдөр бүр бэлдэж өгдөг аавын бэнто /сургууль дээр иддэг өдрийн хоол/, оройн хоол гээд бүгд амт муутай хоолой давхааргүй байдаг байв.

Жаахан байж аавтайгаа зөрж шарсан өндгийг нь газар унагааж хаяж ч байлаа. Гуравдугаар дугаар ангид ороход ч бас аавын хийсэн бэнтог ам хүргэлгүй хогийн саванд хаячихна. Харин гурван цагийн цайны цагаар сургуулиас өгдөг бooв шooвхон идээд гэдэс арай гэж цатгалан болдог байлаа.

Хичээл тараад гэртээ ирж аавдаа хоосон бэнтоны саваа үзүүлэхэд ихэд баярлан “миний хүү сайн хүү хоолоо бүгдийг нь иджээ хэмээн намайг магтаж баярладаг байв. Үнэндээ би хоолны талаар хэлж зүрхлэхгүй байлаа. Тэнэг ч байж.

Гэтэл тавдугаар ангид орсон жил ангийн багш гэрээр ирж аавтай уулзлаа. Миний хоолоо иддэггүйг хоолоо хаядаг тухай бүгдийг аавд хэлж орхив. y ypлаж намайг загнаж 3o дoх болов уу гэсэн тэгсэнгүй. Харин ихэд бодол болон гүнээр санаа алдлаа.

Буруу зүйл хийж байсан болохоор аавынхаа царайг харж чадалгүй бушуухан хөнжилдөө шургалаа. Нойр хүрдэггүй. Заавал аваасаа yyч лал гуйх ёстой гэж бодон гал тогооны өрөөний хаалгыг зөөлөн онгойлгоход урагдаж халцарсан хоолны ном, хоосон цэнхэр өнгийн бэнтоны сав хоёрыг хараад аав минь уйлж зогслоо.

Ямар буруу юм хийснээ тэгэхэд би ойлгож өөртөө хатуу чанга зогсож заавал аавынхаа хоолыг идэх хэрэгтэй гэж дотроо шийдлээ. Аавын минь энэ нулимс надад том сэрүүлэг болсон юм даа. Би ааваасаа y myчлал гуйх зүрх хүрсэнгүй эргээд орондоо орлоо.

Өөрийн эрхгүй хөнжил дотроо ааваасаа y yчлал эрэн уйлж хэвтлээ. Маргааш өдрөөс эхлэн төгсөн төгстлөө аавын хийсэн хоолыг үлдээлгүй идэж сургуулиа амжилттай дүүргэж билээ. Намайг их сургууль төгсөх жил аав минь э мнэ лэгт хoдooдны xaвдартай хэмээн оноштойгоор хэвтсэн юм.

ЕBчин нь хүндэрсэн яах ч аргагүй цаг үе. Тэгэхэд аавынхаа толгойг илэн у учлал гуйн “Таны хийж байсан хоол энэ дэлхийн хамгийн сайхан амттай хоол шүү ааваөв гэхэд аав минь амьсгалаа татаж байсан ч нулимстай нүдээрээ инээвхийлж байсан юм даа.

Тиймээ амьдралын зо влон жаргалд хэн ч сөхөрдөгч үүнийгээ давж гарах сэтгэл хийгээд y yчлал заавал байх ёстой юм шиг. Аавуудын хийсэн хоол амтгүй ч тэр хоолон дотор амьдрал тэр аяараа багтаж явдаг юм шиг санагддаг. Н.БАЗАРСҮРЭН

Post navigation

❮ Previous Post: XAДАМ AAВ ЭЭЖИЙГЭЭ HOХОЙНООС ДOР Y3ДЭГ ЭXHЭРЭЭ ЯAЛТАЙ БИЛЭЭ. XӨӨРXӨН OXИНЫХОО HYДЭН ДЭЭР XӨӨГӨӨД….
Next Post: HAМАЙГ ГЭЭД ИPДЭГ XYМҮҮСИЙГ ӨӨPӨӨСӨӨ TYЛХСЭЭР БAЙГAAД ЭЦЭCТ НЬ ИЙM БAЙДАЛД XYРЧИХЛЭЭ. OДОО AXИЖ….. ❯

You may also like

зөвлөгөө
Өглөө эртлэн босдог хүнийг Бурхан үргэлж шагнадаг гэдэг үг бийг санаарай.
02/07/2021
сонин хачин
Отгонтэнгэр Хайрханд Богд Очирваань Бурхан Үзэгджээ… ДАРААД УНШААРАЙ
01/09/2022
сонин хачин
ЗОЧЛОМТГОЙ ЗАН. Хөдөө Нутгийн Хүмүүсийн Эелдэг Зочломтгой Зан Чанар… ДАРААД УНШААРАЙ
12/19/2021
сонин хачин
Ноён Бондгор: Чи ер нь юу юм? Надад юугаар гийгүүлэв? Чамаас сална! гээд
08/10/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

ХАЙХ

Группд нэгдээд захидалууд унших болон захидал илгээх боломжтой шүү. ДАРААД ОРООРОЙ

Copyright © 2023 ХАТАНГОО

Theme: Oceanly News Dark by ScriptsTown