• Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Зогсоол нь хангалттай хот гэж үнэхээр байдаггүй. Үнэгүй зогсоолтой хот ч гэж байдаггүй…

Зогсоол нь хангалттай хот гэж үнэхээр байдаггүй. Үнэгүй зогсоолтой хот ч гэж байдаггүй…

Олон хотод очиж үзсэн. Зогсоол нь хангалттай хот гэж үнэхээр байдаггүй. Үнэгүй зогсоолтой хот ч гэж байдаггүй. Машин унаж байгаа л бол өндөр зардалтай байж машины тоог хязгаарлана. Машины тоог хязгаарлаж байж нийтийн тээвэр явах орон зай гарч ирнэ.
Ер нь:
– Жилд 10$ хүрэхтэй үгүйтэй машины татвар авдаг.
– Засгаас нь байнга татаас өгч хямд бензин түлшээр хангадаг.
– Ганц эгнээ зам байхыг харсаар байж хүссэн газраа машинаа зогсоогоод буугаад явчихдаг.
– Хүссэн нь татвар төлөхгүй таксины үйлчилгээ эрхэлдэг.
– Бүх барилгын материалаа хотын төвд төвлөрүүлчихээд ачааны машинууд нь гудамж дүүртэл зогсдог.
– Дэлгүүр ажиллуулж буй хүмүүс нь үйлчлүүлэгчдээсээ эрт ирээд зогсоолоо дүүргэдэг.
– Бүх яам, Төрийн байгууллагынх нь зогсоол дарга нарын жипэнд зориулагдсан.
– Очих газрынхаа заавал үүдэнд машинаа тавих гэж зүтгэдэг.
– Машин бол заавал унах ёстой анхдагч хэрэгцээ гэж нэхдэг.
– 200 удаагийн торгуультай машин төлөхгүй яваад байж болдог.
– Тас хар утаатай машин техникийн үзлэгээр тэнцдэг.
– Дэлгүүрийн түгээлт нь шөнө биш өдөр ид ачааллын үеэр явдаг.
– Машин ачлага нь түгжрэлтэй нарийн гудамжруу орж ачилт хийхээс төвөгшөөгөөд 3 эгнээтэй түгжрэлгүй замаас яг хулгайч шиг эсвэл дээрэмчин шиг эзнийг нь зодож байгаад машиныг нь ачдаг. Түгжрэлийг багасгах биш харин олон машин ачих нь гол зорилгоо болгосон.
– Бүх орц гарц, нарийн гудмуудаа хаачихаад чигээр нь явуулаад байвал түгжрэхгүй гэж итгэдэг, тэрнийг зохицуулдаг замын цагдаатай.
– Зохицуулахгүй л бол түгжрэл болж байсан ч хамаагүй мал шиг ар араасаа чихээд байдаг мэдрэл жолооч нартай.
– Хамгийн тэнэг нь энэ бүгдийг шийдэх ёстой хүмүүс нь хотын захруугаа шинэ захиргааны байр бариад зугтаад явчихдаг ийм тэнэг хот харж байсангүй.
Дээр нь хүссэн нь хашаа хатгаад нүхэн жорлон бариад дураараа амьдардаг, нийтийн эзэмшлийг авилгал өгч ганц цаас гаргуулчихаад “Хувийн өмч” гэж зүтгэдэг ийм хот хаана ч байхгүй.
Ийм зүйл болоод ирэхээрээ л хот биш болно. Өмнө нь оросын мэргэжилтнүүд хотыг төлөвлөж өгөөд арай учиртай байж. Бид 1990 оноос хойш өөрсдөө хотоо төлөвлөж амьдарч эхлээд 32 жил болж байна. Бид хотжих яагаачгүй байна. Яг морьтой давхиж ирээд гэрийн үүдэнд буудаг сэтгэлгээ одоо болтол байсаар байна.
“Хөгжих хэцүү байгаагүй, хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх л хамгийн хэцүү байсан”
Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ю
via Erdenebileg UrianKhan

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *