Skip to content
ЭНД ДАРААД УНШААРАЙ

30 өдрийн турш нүүрний будгаа арилгалгүй яваад ийм үр дүнд хүрчээ. |ЗААВАЛ БУДГАА АРИЛГА|

Posted on 02/18/202102/18/2021 By kodman No Comments on 30 өдрийн турш нүүрний будгаа арилгалгүй яваад ийм үр дүнд хүрчээ. |ЗААВАЛ БУДГАА АРИЛГА|
зөвлөгөө, нүүр будалт

Та унтахын өмнө нүүрнийхээ будгийг заавал арилгадаг биз дээ? Бүр ядарч унаж, тэнхэлгүй болтлоо шоудсан байсан ч, тасартлаа уусан болон ядарсан байсан ч нүүрээ цэвэрлэж, угаачихаад унтаж чаддаг уу?

Санал асуулгаар эмэгтэйчүүдийн гуравны нэг нь долоо хоногт дор хаяж нэг удаа нүүрнийхээ будгийг арилгахаас залхуураад унтаад өгдөг гэсэн хариу гарчээ. Хэдий тэд энэ нь арьсны нүхийг бөглөж, хуурайшуулж, сормуусыг хэврэгшүүлдэг гэдгийг мэдсээр байсан ч тэр.

Харин үүнийг Британийн сэтгүүлч Анна Персглоу өөр дээрээ туршиж, нүүрээ цэвэрлэхгүйгээр унтахыг хор уршгийг таниулж анхааруулахыг хүсчээ.

Гэхдээ бүр бүхэл бүтэн нэг сарын турш нүүрнийхээ будгийг арилгахгүй байхаар шийдсэн байна. Энэ бүх хугацаанд тэрээр өглөө бүр зөвхөн усаар нүүрээ зайлсны дараа энгэсэг, сормуусны будаг, контур, уруул өнгөлөгч гэх мэт нүүрний будгаа сэргээдэг байжээ. Ингээд туршилт дууссаны дараа Аннагийн арьсны байдлыг 3D камераар авч, арьсны эмчид үзүүлжээ.

Ингэхэд үр дүн аймшигтай, бүр гамшгийн байдалд хүрсэн байжээ. Гоо сайхны бүтээгдэхүүн арьсыг хуурайшуулж, нөхөн төлжих явцыг удаашруулж, үхэжсэн арьс өөрөөрөө гуужих явцад саад болж, үрчлээ мэдэгдэхүйц суусан байв.

Мөн арьсанд харшил өгч, олон тооны улаан цэгэн толбо үүсгэжээ. Нүхжилт сарын дотор таван хувиар нэмэгдэж, асар их бохирдсон байна. Арьсны нүх ингэж томорсноор хөгшрөлтийг хурдасгах нэг шалтгаан болж байв. Ийнхүү шинжээчдийн үзэж байгаагаар Анна сарын дотор 10 насаар хөгширсөн байна.

Post navigation

❮ Previous Post: Х.Баасансүрэн: Муудалцсан ч гэсэн эхнэр, нөхөртэй байна гэдэг АЗ ЖАРГАЛ юм шүү…
Next Post: Хар арьстан БҮСГҮЙ цайруулах ТОС хэрэглэн ЦАГААН арьстай болжээ. ЭНЭ ТОС ХЭРЭГТЭЙ НАЙЗУУДДАА ХҮРГЭЭРЭЙ… ❯

You may also like

зөвлөгөө
XYHД XYН ИЛYYДЭХГYЙ ГЭЖ ЭЭЖИЙHXЭЭ XЭЛДГЭЭP 3OРИГ ГAPГААД, HӨXPИЙНХӨӨ HУУЦ AMРАГЫН XYYХДИЙГ ӨӨP ДЭЭPЭЭ…
08/17/2022
зөвлөгөө
XYYХДЭЭСЭЭ БOЛООД ЭРPХҮН AH3ААРАЛГҮЙ ЯBCАН HAДАД MAШ CAЙН 3AЛУУ TAAРСАН Ч БИ ТYYНЭЭС ЭMЭЭГЭЭД….
07/12/2022
зөвлөгөө
НӨХӨР МИНЬ НАДТАЙ 2 ЖИЛ ЮУ ЯАГААГҮЙ ТЭГЭХЭЭР НЬ БИ ХҮН ХАЙГААД…
11/11/2022
зөвлөгөө
БЭP ГУЙXЫГ НЬ ЯAЖ БOЛИУЛAX BЭ? HAДАД ЗӨBЛӨӨД ӨГӨӨЧ…
03/01/2022

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

ХАЙХ

Группд нэгдээд захидалууд унших болон захидал илгээх боломжтой шүү. ДАРААД ОРООРОЙ

Copyright © 2023 ХАТАНГОО

Theme: Oceanly News Dark by ScriptsTown