Эдгээр дасгал нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлэх өтгөн хаталтыг зогсоох мөн стрессийг арилгах дасгалууд юм. Өтгөн хаталтыг эмчлэх дасгалыг зааврын дагуу өөрийн биеийн хүчийг төвлөрүүлэн зөв хийж чадвал эм болно.
- Хэвтсэн чигтээ хөлөө харах-дээш хараад гараа ташаандаа авч хэвтэнэ. Биеийн дээд хэсэг ба толгойгоо өргөж 15 секундын туршид хөлийн үзүүрийг харсны дараагаар 10 секунд амрана. Дасгалыг 5-с илүү удаа давтан хийнэ.
- Бүсэлхийгээ өргөх- Хэвтсэн чигээрээ бүсэлхийгээ өргөж эгцээр нь дээш өргөнө. Энэ үед хөлөө цэх тэнийлгэн бүсэлхийгээ өргөж 10секундийн турш барина. Мөн 5-с илүү удаа давтан хийнэ.
- Бүсэлхийгээ наалдуулах- Бүсэлхийдээ хүч өгч шаланд наалдуулна. Энэ үед хөлөө өргөж бүсэлхийгээ шаланд нааж 10 сек барина. 5-с илүү удаа хийнэ.
- Өвдөгөө нугалж өгзөгөө өргөх- 1өвдөгөө нугалж дээш өргөөд 2 гараараа барьж өгзөгний булчингаа чангалж өргөнө. Дараа нь нөгөө хөлөө сольбин хийх маягаар 10сек-с илүү хугацаагаар 5 удаа давтан хийнэ.
- Хэвтээ чигтээ хөлөө өргөх- Хөлөө шулуун байлгаж нөгөө хөлөө хүчтэй өргөнө. 10-с илүү хийгээд нөгөө хөлөө сольбиж хийнэ.