Skip to content
ЭНД ДАРААД УНШААРАЙ

Өглөө мандах нарны туяа эрүүл чийрэг, гоо үзэсгэлэнтэй байхад ихээхэн нөлөөлдөг.

Posted on 03/05/202103/05/2021 By kodman No Comments on Өглөө мандах нарны туяа эрүүл чийрэг, гоо үзэсгэлэнтэй байхад ихээхэн нөлөөлдөг.
зөвлөгөө, сонин хачин

Өглөөний нарыг харснаар э.рүүл чийрэг, гоо үзэсгэлэнтэй байхад ихээхэн нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Өглөө эрт босохын өөр нэгэн ач тус нь турах, жингээ барихад оршдог.

Мандаж буй нарны туяанд 20-30 минут зогсож нарны элчийг өөртөө шингээснээр тархи сэргэхийн зэрэгцээ нарнаас цацрах гэрэл хүний биед шингэж гормонд нөлөөлж улмаар төвмэдрэлийнсистемд мэдээлэл ирснээр илүүдэл жин үүсэхээс сэргийлдэг гэнэ.

Өглөө бүр нарны гэрлийг биедээ шингээснээр арьсны элдэв өв.чнөөс сэргийлж болох бөгөөд мөн оройн нойрондоо сайжирдгийг эрдэмтэд олж тогтоожээ. Мандах нарыг харах гэж эртлэн боссон хүмүүсийн хувьд тухайн өдрийн бүтээмж нь ч мөн өндөр байдаг.

Европын баруун хойд бүс нутгийн э.рүүл мэн.дийн төвөөс гаргасан судалгаагаар зөв хооллолтын зэрэгцээ зөвхөн өглөөний нарын гэрэл чийрэгжсэн хүмүүс, турахаар эрчимтэй тэмцэж оройн цагаар дасгал хөдөлгөөн хийж байсан хүмүүстэй адилхан үр дүнтэй гарсан байжээ.

Тэгэхээр өглөө эрт босч, зөв хооллож чадах юм бол ямар ч үнэ
төлбөргүйгээр э.рүүл аргаар турж, жингээ барьж болно гэж ойлгож болно. Нарны гэрэл, илч зэргийн ачаар хүний биеэн дэх амин дэмийн синтез нийлүүлэлт хэд дахин ихэсдэг байна.

Нарны гэрлийн тусламжтайгаар Витамин С-ийн хэрэгцээ ч бага зэрэг хангагддаг аж. Байгалийн натурал хүчин зүйлээр бий болж буй Д амин дэмийн агууламжийг үрэл, болон бусад химийн гаралтай эм бэлдмэлээр нөхөх хэрэггүй.

Витамин \”Д” нь үе мөчний өв.чин, ясны сийрэгжилт, хүүхдийн рахитад нэн тустай. Иймд хүүхэд багачууд, ахимаг насны хүмүүсийг зуны дэлгэр цагт гадаа нарлуулж, тоглуулах зэргээр цаг аль
болох үр дүнтэй өнгөрөөх нь чухал.

В-гийн төрлийн витаминыг хүнсний ногоо жимснээс бүр мөсөн нөхөж авна гэдэг бодит байдалд тэр бүр нийцэхгүй. Энэ витамины агууламж нь жимс ногоонд гэхээсээ илүүтэй мах, загас, элэг, өндөгний
шар зэрэг мал амьтны гаралтай бүтээгдэхүүнд элбэг байдаг.

Нарны тусламжтайгаар зарим төрлийн витамин авч байгаа хүмүүс хэрэглэж буй шингэнээ хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүн хөлрөх тусам илүү их уудаг. Гэхдээ шингэн зүйл уух тогтсон дэглэм барих
шаардлагатай. Учир нь шингэн зүйл хяналтгүй уух нь (жишээ нь өдөрт 6-10 литр) бие организмаас ашигтай олон бодис гадагшлахад нөлөөлдөг.

Шингэн зүйл уух дараалал:

  • Өглөөний цай уухын өмнө болон дараа нь буцалсан ус, цай, кофе жимсний шүүсийг хэрэгцээнийхээ дагуу уух. Ус уух хүслээ
    дарж чадвал цаашид цангаа амархан тайлагдах болно.
  • Үдийн үед, хоол идэхийн өмнө аяга сэрүүцүүлэх ундаа уугаад цагийн дараа уух шингэн зүйлээ бага багаар нэмэгдүүлнэ. Оройн хоолны өмнө ганц аяга шингэн зүйл ууна. Шөнө юм уух хэрэггүй.
  • Шингэн зүйлийг дэс дараалалтай хэрэглэж сурах нь бие организм дахь хэрэгцээтэй амин дэмийг тогтооход тустай. Харин хийжүүлсэн ундааг бага хэрэглээрэй.

Post navigation

❮ Previous Post: Таны уруулын хэлбэр таны талаар юуг өгүүлдэг вэ?
Next Post: Ийм эрчүүд олон байгаасай!!! Эхнэрээ өөр нүдээр харсан тэр өдөр бүх зүйл эхэлсэн. ❯

You may also like

зөвлөгөө
Машины тань бензин зарцуулалт ихсээд байна уу? Тэгвэл
12/21/2020
зөвлөгөө
АЙЛЫН ЭХНЭРИЙГ ЭЗГҮЙЧИЛСЭН ШӨНӨ БҮРИЙН ТӨЛӨӨС БУЦАЖ ИРДЭГ ЮМ БАЙНА.
11/11/2022
зөвлөгөө
Хүүхдийнхээ хичээлийг үр дүнтэй давтуулах аргууд.
01/17/2021
сонин хачин
Хүүхдийн зан чанарт ТӨРСӨН САР дараах байдлаар нөлөөлдөг.
02/15/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

ХАЙХ

Группд нэгдээд захидалууд унших болон захидал илгээх боломжтой шүү. ДАРААД ОРООРОЙ

Copyright © 2023 ХАТАНГОО

Theme: Oceanly News Dark by ScriptsTown