Skip to content
ЭНД ДАРААД УНШААРАЙ

Ийм эрчүүд олон байгаасай!!! Эхнэрээ өөр нүдээр харсан тэр өдөр бүх зүйл эхэлсэн.

Posted on 03/05/202103/05/2021 By kodman No Comments on Ийм эрчүүд олон байгаасай!!! Эхнэрээ өөр нүдээр харсан тэр өдөр бүх зүйл эхэлсэн.
сонин хачин

Анх надтай гэрлэхдээ эхнэр маань “Тийм ч сургуульд сурна, ийм ч ажил хийнэ” гээд л нийгмийн жигтэйхэн идэвхтэй байж билээ.

Хуримаа хийгээд удалгүй бид хоёр хүүхэдтэй боллоо. Охин маань хоёр нас хүрэх үед дахиад жирэмсэн болсноо надад хэлсэн. Мэдээж би дуртай байлгүй яах вэ. Ингээд хөөрхөн хоёр охинтой боллоо. Бага охиноо ой гаруйтай болох үед эхнэр маань үглэж эхэллээ.

Дахиад л өнөөх “Сургуульд сурмаар байна, ажил хиймээр байна” гэх яриагаа ярьж эхлэв. Би дотроо дургүй ч гаднаа дэмжиж буй мэт царайлан: Тэгээд яваач дээ, сураач. Ажил хий. Хэн байг гээв хэмээнэ. Ингэж хэлээд өглөө ажилдаа гараад явахад эхнэр маань өдөржин элдэв зар харан тэмдэглэсэн байдалтай орой угтдаг байв.

Тэгэхэд нь би: Болж байна. Гэхдээ хэн тэгээд хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгч, оройд авч байх юм бол доо. Хоол ундаа яах юм. Ажил ажил гээд хүүхдүүд чинь цалгардаж хоцрох вий дээ. Өөрөө л мэд гэж хэлчихээд яваад өгдөг байв. Маргааш өглөө нь эхнэр дуугүй л байна. Энэ мэт өдөр хоног өнгөрсөөр…

Яалт ч үгүй хоёр хүүхэд маань гараас гарч эхлэх үед дахиад хүүхэдтэй болмоор байгаагаа эхнэртээ ил, далд цухуйлгасаар байлаа. Ингээд гурав дахь хүүхэд маань төрөв. Эхнэр маань 35 хүрчээ. Сургууль ч үгүй, ажил ч үгүй. Санхүүгийн хувьд бүрэн эрхшээлд минь орсон байв.

Орой ажлаа тараад очиход хоол бэлэн, хүүхдүүддээ санаа зовох зүйлгүй амьдрал надад сайхан санагдах нь мэдээж. Харин өнөөдөр би эхнэрээ яагаад ч юм нэг л өөр нүдээр харлаа. Нүүрэндээ ч будаггүй, өнгөтэй өөдтэй ч хувцасгүй, хүсэл тэмүүлэлгүй, ажил төрөлгүй, зорилгогүй, хүүхдүүдээ л харахаас өөр баясах зүйлгүй нэгэн болсныг би анзаарсан юм.

Нүд нь гялалзан, хацар нь ягаарч би хүсэл мөрөөдлийнхөө ажлыг хийвэл тийм зүйл бүтээнэ хэмээн ярьдаг байсан тэр идэвхтэй бүсгүй нүдэн дээр минь үгүй болжээ. Арван жилийн өмнөх ба дараах хоёр өөр хүн мэт санагдана. Эхнэрээ дуудаж, хоёул гал тогооны ширээний ард суулаа. Эхнэрийнхээ гарыг атган:

-Хоёулаа маргааш болзоонд явах уу гэхэд нүд нь гялалзан баярлах байх даа гэсэн төсөөллөөс минь огт өөр зүйл намайг угтсан. Эхнэрийн маань харцанд үл итгэсэн байдал тодоос тод харагдсан юм. Яг тэр мөч хүртэл, яг тэр гутарсан харцыг харах хүртлээ би өөрийгөө таниагүй явж байснаа ойлгосон.

Маргааш нь би амласан ёсоороо эхнэрээ болзоонд урьж, оройжин түүнийхээ ярихыг сонссон. Би яагаад 10 жил энэ хүнтэй амьдарчихаад хажуудаа хүн байна чинээ тоогоогүй юм бол оо гэж гайхахад хүрсэн юм. Би тэр хүртэл өөрийгөө хү.чир.хийлэгч байснаа ойлгосон.

Хү.чир.хийлэгч гэхээр цохиж, зод.дог хүн л гэж бодож явсан минь алдаа байсан юм билээ. Эхнэрийгээ эдийн засгийн байдлаар хавчин боож, нийгмийн харилцаанд орох боломжуудыг нь зөвхөн өөрийнхөө тав тухын төлөө үгүй хийж, хүсэл мөрөөдлийнх нь далавчийг огтчин хаяж, зорилго тэмүүллийг нь нухчин дарсан аюултай хү.чир.хийлэгч байснаа мэдсэн.

Ердөө ганцхан оройны болзооны дараа эхнэрийн минь нүдний гал эргэн сэргэхийг харсан би азтай эр хүн. Оройтсон ч гэлээ өөрийгөө олж харж, алдаагаа ойлгосон би азтай нөхөр.

Одоо би эхнэрийгээ сурах боломжоор хангаж, ажилд орох нөхцөлийг нь бүрдүүлж, гурван хөөрхөн хүүхдийнхээ хамтаар сайхан амьдрахын төлөө зүтгэнэ ээ.

Post navigation

❮ Previous Post: Өглөө мандах нарны туяа эрүүл чийрэг, гоо үзэсгэлэнтэй байхад ихээхэн нөлөөлдөг.
Next Post: Өнөөдөр би уйлж сууна. Бид нэгэн эхийг ха.рамсалтайгаар алд.чихлаа… ❯

You may also like

зөвлөгөө
Xийсвэр хагалгаагаар төрсөн, мөн төрөх гэж байгаа эмэгтэйчүүдэд…
01/20/2021
сонин хачин
Бяцхан хүү диваажин руу явсан ээжийгээ олохын тулд 911 рүү залгажээ, гэтэл…
01/27/2021
сонин хачин
Ганц бие явсан Ханхүү шоунаас хайраа олсноо ингэж баталжээ
06/06/2021
сонин хачин
Эрхиний увидас |хадгалаад аваарай|
03/08/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

ХАЙХ

Группд нэгдээд захидалууд унших болон захидал илгээх боломжтой шүү. ДАРААД ОРООРОЙ

Copyright © 2023 ХАТАНГОО

Theme: Oceanly News Dark by ScriptsTown